Шууд Chart

Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2022-07-23 10:46:22

Монгол Улсаас Бүгд Найрамдах Кипр Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаа Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадис-т 2022 оны долоодугаар сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Н.Анастасиадист уламжилж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 50 жилийн ой 2023 онд тохиож буйг онцлон, Монгол, Киприйн найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгч Н.Анастасиадис хэлсэн үгэндээ Кипр Улс болон Монгол Улс НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудын хүрээнд найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн. Хэдийгээр манай хоёр улс газар зүйн хувьд хол оршдог ч бидэнд байгаа боломжуудыг тодорхойлж, манай орнуудын болон ард түмний сайн сайхны төлөө харилцан ашигтай, тодорхой салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд манай улс бэлэн байгааг Элчин сайд Л.Саянаад онцгойлон хэлж, ажлын амжилт хүсэв.


Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив  
Үзсэн: 424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй