Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.25/

2014-06-25 06:25:21

Өнөөдөр аргын тооллын 2014 оны зургаадугаар сарын 25. Лхагва гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 28.  Чөлөөт эх одтой одтой, 4 ногоон мэнгэтэй улаан туулай өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага  Идэр.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Сонор соргог байдал жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулж чаддаг байдал тань энэ өдөр өндөр байна. Шинэ төлөвлөгөө, ажлын талаар ярилцахад таатай. Бага мөнгөтэй хүмүүс энэ өдөр үл хөдлөх хөрөнгө авахдаа олз омогтой байж чадна. Та шинэ ур чадвар эзэмшихийг хичээ. Энэ нь удаан хугацааны туршид үр дүнгээ өгч магадгүй байна.

 Үхрийн орд (4/20-5/20): Хянуур өдөр. Гэр бүлийнхээ уламжлал, хамаатан садныхаа тухай илүү ихийг мэдэхийг хүсч байгаа бол ургийн бичгээ гаргаад хар. Маш сонирхолтой олон зүйлийг олж мэднэ гэдэгт чинь найдаж байна. Гэр орныхоо аюулгүй байдлыг сайтар хангаж чадна гэж бодож байгаа бол олон жилийн хугацаатай байрны зээл авахад таатай нөхцөл бүрдээд байна. Аливаад чөлөөт үзэл бодлоор хандаж, алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээгээрэй.
 

 Ихрийн орд (5/21-6/21): Таагүй өдөр, өдөөн хатгалганд бүү авт. Өнөөдөр нөхцөл байдал эсвэл дайснуудын хорт явуулга таныг өөрийн байр суурь, үзэл бодол, нэр хүндээ идэвхтэй хамгаалахад хүргэнэ. Энэ хүндрэлүүдийг үл харгалзан өөрийн ердийн тайван байдлаа хадгалахыг хичээ. Хэрвээ та шийдэмгий байдлаа алдалгүй дипломатч авьяасаа харуулж чадвал сайхан үр дүнд хүрнэ.

Мэлхийн орд (6/22-7/22): Хэрвээ та ажил хайж байгаа бол энэ өглөө таныг зар сурталчилгаа болон борлуулалтын салбарт ажилд оруулж өгнө гэж амлаж байна. Мөрөөдөл бодлоо яаж бодит болгох вэ гэсэн бодол тань энэ өдөр санаандгүй биелэлээ олно. Хэрвээ та урлагийн уран бүтээлч хүн бол энэ өдөр амжилттай байх хандлагатай байна. Өөрийгөө үл зөвшөөрч бусдын санаа бодлыг сонсч, хүлээн авч чадах нь энэ өдрийн чухал хичээл болно.

  Арслангийн орд (7/23-8/22): Эелдэг бай. Таны ойр дотныхон болон хувийн хэрэгтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Та үүнд маш ухаалгаар хандах нь чухал. Таны зөн совин тань үнэн байх болно. Хэцүүхэн худалдагчтай гэрээ хэлэлцээр хийх тул оюун ухаанаа сийрэг байлга. Болгоомжтой байхгүй бол мэхлэгдэж мэднэ. Янз бүрийн асуудалууд таны зөв хооллолтыг үгүй хийж болзошгүй тул бүү яараарай.
  

Охины орд (8/23-9/22):  Тууштай өдөр. Өнөөдрийн үүрэг даалгавраа биелүүлэхэд маш их зүтгэл тэвчээр шаардлагатай болно. Хувиа хичээсэн зан таныг илүү түгшүүртэй байдалд оруулна. Хэрвээ та хэн нэгнийг дарамталж байсан бол түүнээсээ өнөөдөр уучлалт гуй. Хэрвээ таны эргэн тойронд хэт сэргэлэн хүмүүс байвал та болгоомжтой байж, тэднийг нүд салгалгүй ажаарай. 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Таатай өдөр. Хэдийгээр та энэ өдөр машин болон компьютер авах хангалттай мөнгөтэй ч тэдгээрийг удаан хугацаанд эвдрэхгүй гэдгийг хэн ч батлаж чадахгүй ба та сайн сонголт хийж чадахгүй. Хэрвээ тэдгээр зүйлсийг авна гэж зарлалд нийтлүүлвэл тань руу маш олон хүн залгаж мэдэх юм. Гэртээ байхдаа жинлүүрүүз яг л орд харшид байгаа мэт санана. Мөн энэ өдөр хайртай хүнтэйгээ шөнийг өнгөрөө.

Хилэнцийн орд (10/23-11/21): Хүнд өдөр. Гэхдээ л та хүчтэй бас зоригтой байх хэрэгтэй. Хилийн дээс алхаж амрах нь таныг хүнд хэцүү хөдөлмөрөөс хэсэг зуур боловч холдуулж тайвшруулах боловч үүнд их мөнгө үрнэ гэдгээ урьдаас тооцоолоорой. Таны энергийн түвшин буурч болзошгүй байна. Тиймээс хоолны дэглэм барьж, дасгал сургуулилт хийн, хэрэгтэй бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. 

Нумын орд (11/22-12/21):  Завгүй өдөр. Гэнэтийн мэдээ таатай нөхцөл байдал үйл явдлыг танд ашигтайгаар эргүүлнэ. Хэрвээ хамтын ажиллагаа санал болговол яаран бүү зөвшөөр. Өнөөдөр зөвхөн бие даасан үйл ажиллагаа амжилт авчирна. Гэнэтийн зочдоос болж төвөг чирэгдэл учирна. Гэхдээ бүх зүйл хяналтанд байна. 


Матрын орд (12/22-1/19):  Таагүй өдөр. Худал хуурмаг зөвлөгөө буруу мэдээллээс болж тооцоондоо алдаа гаргах дотны хүмүүстэйгээ маргалдах бие тавгүйтэх осолд өртөх магадлалтай. Ямар ч тохиолдолд ид шид мэргэ төлгөөр бүү оролд. Энэ нь аюултай муу хар хүчийг дагуулж болзошгүй. Таныг тайван байхад саад болж байгаа элдэв таамаглалаас зайлсхийхийг хичээ.

 Хумхын орд (1/20-2/18): Удирдлага төр засаг олон нийтийн байгууллагад хандахад таатай өдөр. Эрсдэлтэй үйл ажиллагаандаа айж эмээлгүй зоригтой ор. Энэ нь үр дүнгээ өгөх болно. Биеэ албархаг хүйтэн хөндий авч явахаас зайлсхийхийг хичээ. Нийтэч бай. Хордлого авах магадлалтай тул хоол хүнснийхээ чанарт анхаар. 

 

Загасны орд (2/19-3/20):   Таатай өдөр. Өнөөдөр та бусдын сэтгэл зүйг илүүтэй сайн ойлгох болно. Өөртөө итгэл дүүрэн явдаг загаснууд сайхан мэдээ хүлээж авах ба тэдний амьдралд маш том өөрчлөлт гарна. Нянгийн эсрэг дархлаагаа сайжруулах хэрэгтэй. Хайр дурлалын асуудал зөвлөгөөний ачаар хялбар шийдэгдэх бөгөөд хайртай хүнтэйгээ бүрэн ойлголцох болно.


Өнөөдрийн зурхай /2014.06.25/  
Үзсэн: 942 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй