Шууд Chart

Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайдтай уулзалт хийв

2022-07-26 18:17:03

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаётай долоодугаар сарын 26-ны өдөр уулзалт хийв.

Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон бөгөөд дэд сайд Б.Мөнхжин манай эрүүл мэндийн салбарт сүүлийн 21 жилийн турш буцалтгүй тусламж үзүүлж ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй хөгжлийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд нь зүрх судасны өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэн сургах, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё долоодугаар сарын 26-31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.


Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайдтай уулзалт хийв  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй