Шууд Chart

Элчин сайд У.Нямхүү Итгэмжлэх жуух бичгээ барив

2022-07-27 20:02:15

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүү Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Э.Макронд уламжилж, Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлэв.


Элчин сайд У.Нямхүү Итгэмжлэх жуух бичгээ барив  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй