Шууд Chart

Испанийн хаант улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2022-07-29 12:45:08

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Испани Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яамны Хойд Америк, Зүүн Европ, Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Хавиер Салидог хүлээн авч уулзав.

Тэрбээр уулзалтын үеэр Монгол-Испанийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож буйг дурдаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн тэлэхэд хоёр талын яриа хэлэлцээ тухайлбал, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын Холбоо, хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт чухал үүрэгтэй гэдгийг онцлов.

Ерөнхий захирал Х.Салидо долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллаж, ГХЯ-тай улс төрийн зөвлөлдөх уулзалт, эдийн засаг, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албаны төлөөлөгчидтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.


Испанийн хаант улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны яамны төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 443 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй