Шууд Chart

МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна

2022-08-03 15:10:48

МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн нэг орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулна.

Тавигдах шаардлага:

  1. Хуульч, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх.
  2. Сүүлийн гурван жил МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж байгаагүй байх.
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх нь хүчинтэй байх.
  4. Сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжилийн ёс зүйн зөрчлийн улмаас хариуцлага хүлээж байгаагүй байх.
  5. Мэргэжилээрээ 10-с доошгүй жил ажилласан байх.
  6. Улс төрийн нам, орон нутаг, төр засаг захиргааны нэгжийн албан тушаалтан бус байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт;
  2. Товч танилцуулга /CV/;
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Боловсролын диплом, үнэмлэх, мэргэшлийн гэрчилгээ, сертификатын хуулбар;
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар;

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн нэг нэр дэвшигчийн материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

Материал хүлээн авах:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа 2022 оны 8 дугаар сарын 31-ний 18.00 цагаас өмнө БГД, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албанд гэж хаяглан, МҮОНРТ-ийн хүлээн авах ажилтан /ресепш/-д хүлээлгэн өгнө.

Нэмэлт мэдээллийг 976-11-364719, 99057286 дугаарын утаснаас тодруулна уу.

МҮОНРТ-ИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ


МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт зарлаж байна  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй