Шууд Chart

Үерийн усанд автсан 36 удаагийн дуудлагаар 211 иргэний амь насыг авран хамгаалав

2022-08-05 08:57:15

Он гарсаар давхардсан тоогоор нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 13 суманд 36 удаагийн үерийн усанд автсан дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 211 иргэний амь насыг авран хамгаалж, 88 байшин, 53 гэр, 2 агуулах, саравч, усанд автсаныг аюулгүй болголоо.

Харин үерт 739 мал хорогдож, 19 гэр, 16 хашаа, 2 авто зам, 2 төмөр зам нурж эвдэрч, 12 автомашины салхины шил хагарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Үерийн усанд автсан 36 удаагийн дуудлагаар 211 иргэний амь насыг авран хамгаалав  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй