
"Аравт-2022" олон улсын морин цэргийн уралдаанд оролцогч орнуудын цэргийн алба хаагчид бэлтгэл сургуулилтыг хангахын зэрэгцээ өөрийн орны соёл, түүх, уламжлалыг бусад орны дайчин нөхдөдөө сурталчилсаар байна.
8 дугаар сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан улсын "Соёлын өдөрлөг" тохиосон бөгөөд тэд түүх, үндэсний дуу хөгжим, өв соёлын талаар баримтат нэвтрүүлэг бэлтгэн үзүүлж, эх орныхоо тухай зарим танилцуулгыг хийж, Монгол Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгаа орнууд гэдгийг тодотгож ярилаа.
Мөн "Аравт-2022" уралдаанд оролцож байгаадаа баяртай буйгаа дуулгаад монгол адууны тэсвэр хатуужил, ачаалал даах чадвар нь онцгой юм байна гэдгийг бэлтгэлийн эхний өдрүүдэд мэдэрч байна гэв. Соёлын өдөрлөгийн төгсгөлд уралдаанд хамт оролцож байгаа орнуудын дайчин нөхдөдөө бэлэг дурсгалын зүйл гардуулж, үндэсний бүжгээрээ "бэлэг" барьсан юм гэж "Аравт-2022" уралдааны хэвлэл мэдээллийг бүлгээс мэдээллээ.
Узбекистаны дайчид түүх, соёл уламжлалаа сурталчиллаа | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.