
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.08.08/ Монгол Улс, БНХАУ хооронд байгуулах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам болон БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монголын талыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хятадын талыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй төлөөлж, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлага урьдчилан гарын үсэг зурсныг өнөөдөр ёсчиллоо гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Санамж бичигт гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.