Шууд Chart

"Хан хиллс" хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх замын ажлыг энэ сард бүрэн дуусгана

2022-08-14 20:08:52

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа Нийслэлийн Хан-Уул дүүргийн XI хороо "Хан хиллс" хотхоноос Зайсангийн гудамж хүртэл холбох 1 км авто зам, зогсоолын ажлын явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.

Тус авто замд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ.

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их Монгол Улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болно. Мөн “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоны оршин суугчид баруун болон зүүн тийш гарсан хоёр гарцтай болж, Хан-Уул дүүргийн XVII хороо орчим үүсдэг авто замын түгжрэл буурна гэж албаныхан үзэж байна.

Уг замын ажлыг энэ сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах юм.


"Хан хиллс" хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх замын ажлыг энэ сард бүрэн дуусгана  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй