Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.26/

2014-06-26 05:41:54

Өнөөдөр аргын тооллын 2014 оны зургаадугаар сарын 26. Пүрэв гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 29.  Гөрөөсөн толгой одтой, 3 хөх мэнгэтэй шар луу өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага  Хотол чуулган.  Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Мэдрэмтгий өдөр. Хэдийгээр хонины ордныхон сэтгэл санааны байдлаа гадагш нэг их гаргаад байдаг хүмүүс биш боловч өнөөдөр энэ зангаа өөрчлөх бололтой. Хувийн болон хамтарсан хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд таныг дайны талбарт аваачна. Ялангуяа та гэр бүлийн зардалдаа тооцоо хийж чаддаггүй бол асуудал хурцадна.

 

 

 Үхрийн орд (4/20-5/20): Хоёрдмол өдөр. Таны сэтгэл санаа нэг бол дээрдэж, нэг бол дордоно. Хэрэв та олон нийтийн байгууллагад харьяалагддаг бол бүлгийнхээ бусад гишүүдтэй ам зөрж болзошгүй. Хэрвээ та ийм байдлаар амьдарсаар байх юм бол юу ч олж долоохгүй. Хүүхдүүдтэйгээ өдрийн хоол хамт идэж, орой салхинд хамт алхсан ч болно. Хүүхэд л бол хүүхэд. Өглөө эрт босч төлөвлөсөн бүхнээ биелүүлэх гэж хичээгээрэй.

 

 Ихрийн орд (5/21-6/21):Таагүй өдөр. Хувь заяа таны тэсвэр тэвчээрийг дахин сорино. Ихрүүдийн санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс өөрөөр хэрэгжинэ. Гэнэтийн өвчин урьдын төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхэд саад болно. Ойрын үед таагүй явдал болох магадлалтай. Муу хүмүүсийн нөлөөнд автаж санхүүгийн алдагдалд орох эсвэл сэтгэл санаа тавгүйтэж болзошгүй.

 

 

Мэлхийн орд (6/22-7/22): Төрсөн өдрийн мэнд хүргэе мэлхийнүүдээ. Учир нь энэ өдөр нар таны орд руу нүүн аз жаргалыг тань бэлэглэж байна. Энэ өдөр танд эрч хүч болон хүчирхэг байдал ихээр мэдрэгдэнэ. Гэвч үүнийг таниас өөр хүн мэдэрч чадахгүй. Хэрвээ та өнөөдөр гэртээ үдэшлэг зохион байгуулах гэж байгаа бол энэ тал дээр туршлагатай нэгнийг дуудаарай. Олуулаа ч гэсэн найз нөхөдтэйгөө байх нь илүү таашаал авч ирнэ.
 

 

  Арслангийн орд (7/23-8/22): Хянуур өдөр. Та ажил олгогчдоо таалагдахын тулд шаргуу ажиллах хэдий ч үнэлүүлэхгүй байгаагаа мэдэрнэ. Энэ нь магадгүй тэдэнтэй ярилцаж, тэд юу гэж таамаглаж байгааг үнэнээр нь асуух цаг хугацаа болсон байж магадгүй. Танд харилцан тохиролцох хүч чадал байгааг ажил олгогчид нь олж харсан байж магадгүй. Эрх мэдэлтэнтэй зөрөлдөхөөс зайлсхий.


  

Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Зохиол бичиж загвар зохиодог охиныхоны энэ өдрийн хийсвэр сэтгэлгээ нь ундран оргилно. Санчир болон бархасбадь гараг хоорондоо мөргөлдсөнөөр таны хайр болон санхүүгийн асуудал тогтворгүй болно. Насанд хүрсэн хүүхдээ хэт их энхрийлэн хайрлах хэрэггүй гэдгийг од гараг энэ өдөр сануулж байна.

 

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хэрвээ та өөрчлөлт шинэчлэлт өөртөө хийсэн бол энэ өдөр гадаад төрхөө харан хэр өөрчлөлт хийснээ дүгнэх тааламжтай өдөр байна. Өөрийгөө бусадтай харицуулж бас хараарай. Энэ өдөр та өөртөө хэрэгтэй биеийн тамирын тоног төхөөрөмж авч болзошгүй. Та дасгалаа хийхдээ биеийн тамир хүнд тэвчээр хат суулгадаг гэдгийг санан сэтгэл хангалуун байгаарай.



Хилэнцийн орд (10/23-11/21): Удаан хугацааны туршид хэрэгжүүлж байгаа төсөл тань өнөөдөр арай гэж бүтэх хандлагатай болох учраас таны амжилтын хаалга одоо л нээгдэж байна гэсэн үг. Тэвчээртэй байж, аливаад оюун бодлоо төвлөрүүлснээр та ямар ч хэцүү хориг саадыг даваад гарч чадна. Хэрвээ та бусдын хэлж байгаа үгийг бага ч болов сонсох юм бол алдаа эндэгдэлд өртөхгүй байх магадлал өндөр.
 

 

Нумын орд (11/22-12/21):  Таатай өдөр. Таны эрч хүч ажлын үр дүнд эерэгээр нөлөөлж, эхэлсэн олон ажлаа амжилттай дуусгах болно. Сугар гараг эмэгтэй нумынханыг бага боловч амьдралыг нь ирээдүйтэй өөрчлөх мэдээ хүлээж байна. Аливаа өөрчлөлтөнд бэлэн байж, сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг хичээ.
 

 


Матрын орд (12/22-1/19):  Эмчилгээ сувилгаа хийлгэхэд үр дүн нь маш сайн байх өдөр. Хувийн амьдралынхаа зарим нэг асуудлыг шийдвэрлэх аз тохионо. Уран бүтээлийн эрэл хайгуул хийх аливаа ажил хэрэгт өвөрмөц арга барилаар хандвал од эрхэс ивээнэ. Эхэлсэн ажлаа дуусгах байраа засах тохижуулахад сайн. Таны бодол санаа үнэн цагаа олсон байх болно.

 

 

 Хумхын орд (1/20-2/18): Сансарын эрч хүчний хувиралт өөрчлөлттэй өдөр. Ажил, ажил хэргийн уулзалтууд ихээхэн хүчин чармайлт шаардана. Тэвчээртэй байхыг од эрхэс зөвлөж байна. Учир нь материаллаг шинжтэй бэрхшээл тулгарч магадгүй. Таны ажилсаг тэвчээртэй зан энэ өдрийн сөрөг хандлагуудыг бууруулахад тусална.

 

 

Загасны орд (2/19-3/20):   Зөрчилтэй өдөр. Хуанлийгаараа дүүрэн хийх ёстой ажил зоочихоод хэт ачаалалтай ажиллах болно. Энэ их шахуу хөтөлбөрийг бүгдийг нь зохицуулж чаддаг болохоор л таныг эрч хүчтэй загаснууд гэж нэрлэдэг байх. Бусдын дургүйцэлтэй тулгарч болзошгүй. Найз нөхдийн хүрээ чинь тэлэх бөгөөд нэр нөлөөтэй хүмүүстэй ч танилцана.


Өнөөдрийн зурхай /2014.06.26/  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй