Шууд Chart

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээний нээлт боллоо

2022-08-17 16:52:21

Нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны болон Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй албаныхан оролцов.

Тус тэмцээнд 15 орны 172 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрөлд өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр урьдчилсан шатны тоглолтууд явагдсан бол өнөөдрөөс үндсэн тоглолтууд эхэлж байна. Тус тэмцээн энэ сарын 21-ний ням гарагт өндөрлөнө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Парис-2024” олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээний нээлт боллоо  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй