Шууд Chart

“Монгол-Австралийн харилцаа 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов

2022-08-18 12:34:01

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Монгол-Австралийн харилцаа 50 жил” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн хуралд УИХ-ын гишүүн, Монгол-Австралийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Цогтбаатар үндсэн илтгэгчээр оролцсон бөгөөд Элчин сайд Д.Даваасүрэн, Элчин сайд К.Смит, Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийн, дэд захирал Ли Нарангоо, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал Ж.Баттогтох, Шинэ Өмнөд Уэльс мужид суугаа Өргөмжит консул Браян Торнтон болон Гадаад харилцааны яам, Австралийн үндэсний их сургууль, МУИС-ийн ОУХНУС, Хүмүүнлэгийн их сургууль, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцов.

Илтгэгчид Монгол-Австралийн харилцаа, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, Австрали дахь монгол судлал зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, дэлгэрэнгүй ярилцав.


“Монгол-Австралийн харилцаа 50 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болов  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй