
Бидний хэрэглэж байгаа буйдан, хивс, машины суудал зэрэгт удаан задардаг органик бохирдуулагч бодис агуулагдаж байдаг. Гэтэл дээрх бодисыг агуулсан зүйлсийг их хэмжээгээр байнга хэрэглэх юм бол хүний эрүүл мэндэд хортой хорт хавдар үүсгэх аюултай байдгийг мэргэжилтэнүүд хэлж байна.
Тиймээс энэхүү удаан задардаг органик бохирдуулагч бодис агуулсан эд зүйлсийг оруулж ирэхэд хяналт тавьж цаашид хориглох хэрэгтэй гэдгийг өнөөдөр болсон “Удаан задардаг органик бохирдуулагч бодисыг оруулж ирэх тухай үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэгт” оролцогчид хэллээ.
БОНХЯ-ны химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын үндсэний зөвлөлийн ажлын албаны дарга С.Жаргалсайханаас дараах тодруулгыг авлаа.
Удаан задардаг бодис эрүүл мэндэд хортой | ||
Үзсэн: 1722 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.