Шууд Chart

"Хурд" хамтлагийн алтан пянзыг авах боломж

2014-06-26 14:51:07

Пянз түүх өгүүлдэг. Ингээд бодохоор одоо цагт пянз музейд байх ёстой зүйл юм шиг санагддаг. Гэхдээ тийм биш бололтой. Учир нь хамгийн чанартай хөгжмийн дугаралтыг пянзны л гадаргуу дээр буулган насан туршдаа сонсож хэдэн үе дамжуулан хадгалж болдгоороо давуу тал ихтэй гэнэ.

Тийм учраас гадны том хамтлагууд эргэж пянзан дээр дуугаа хэвлүүлэх боллоо.  Өөр нэг зүйл бол үнэ цэнийг эрхэмлэгч нэгэнд шүтдэг хамтлагийнхаа дууг пянз тэр тусмаа алтан пянзанд мөнхлүүлэн авна гэдэг ховор завшаан билээ. Дэлхийн хамгийн шилдэг пянд хэвлэдэг 3 том компани байдаг. Үүний нэг болох Америкийн Лос Анжелст байдаг Эрика рекордст талын Монголын хөвгүүд алтан пянзаа хэвлүүлж дэлхийн сонорт монголын хөгжмийн хөгжлийг харуулсан. Энэ бол Хурд, энэ бол Хурдыг хорин жил сонссон эгэл монгол түмэн минь байлаа.
Өнгөрөгч оны сүүлээр Хурдын 20 жилийн ойн тоглолтон дээр Хурдын алтан пянзыг дуудлага худалдаагаар худалдаалан хүүхдийн эмнэлэгт зориулах үйл ажиллагаа болоход нэг ширхэг алтан пянз 5 сая төгрөг болж байлаа. Дашрамд дурдахад энэхүү дуудлага худалдаагаар олсон ашгийг хүүхдийн эмнэлэгийн өдөр тутамд хэрэглэгддэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг АНУ, Солонгосоос оруулж ирж байгаа. Харин энэхүү алтан пянзны тухайд бол пянзыг хүссэн мянга мянган фенүүдэд нь дахин боломж олдож буй дуулгахад таатай байна. Энэ наадмаар буюу ирэх сарын 10-ны үдэш 19 цагаас ганцхан удаа Мишээл экспо-д тоглогдох Best Hits of Hurd тоглолтын үеэр ямартай ч алтан пянз фенүүддээ хүрэх боломж нээгдэж буй гэнэ.

"Хурд" хамтлагийн алтан пянзыг авах боломж  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй