Шууд Chart

Та хүүхдийнхээ цүнхийг өргөж үзсэн үү?

2014-06-26 15:26:35

Та хүүхдийнхээ цүнхийг өргөж үзсэн үү? Магадгүй энэ асуултанд олон аав ээжүүд тийм гэж хариулах байх. Гэхдээ тэдний олонх нь хүүхдээ өдөрт хэдэн кг ачаа үүрч явдгийг тооцоолоогүй байх. Тэгвэл хүнд цүнх хүүхдийн нуруу, хүзүү, мөр, гар болон биеийн бусад хэсгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхдийн чинь эрүүл мэндэд үүрч байгаа цүнх нь чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Тиймээс та хүүхдийнхээ хичээлд үүрдэг цүнхийг хүнд , хөнгөн, биед эвтэйхэн эсэхийг нь шалгаад үзээрэй. Хамгийн түрүүнд танд бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин хоёр кг байх ёстойг хэлье. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тиймээс та хүүхэддээ аль болох өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр бүсэлдэг цүнх сонгохыг хичээгээрэй. Энэ нь хүүхдийн тань эрүүл мэндэд тустайг зөвлөж байна. Хэрэв хүүхэд чинь цүнхэндээ хүнд жинтэй хавтгай зүйл авч явдаг бол түүнийг нь аль болох нурууных нь талд хийгээрэй. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардалагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдгаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.


Та хүүхдийнхээ цүнхийг өргөж үзсэн үү?  
Үзсэн: 3296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-06-26 16:59
HUUHDIIIN NOM DENDUU HUND TSUNHED 2-3 NOM HIIGEED L HUUHDIIN NYRUU UVDMUUR HUND SHUU DEE ENE TALAAR ANHAARAACHEE BSHUYAMAA

Бидэнтэй нэгдээрэй