
Зураглаач Д.Ангараг өнгөрсөн гуравдугаар сард болсон 86 дахь удаагийн “Academy awards” наадмын бүх арга хэмжээнд оролцсон бөгөөд Холливүдын нэгэн кинонд продюсер, зургийн найруулагчаар ажиллахаар болжээ.
Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард мэргэжлийн кино зураглаачдын сургалт, семинарт Америкийн кино зураглаачдын холбооны урилгаар оролцож байсан. Энэ үеэр “Precious” киноны төсөл дээр ажиллахаар болсон байна. Д.Ангараг "Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв” зэрэг кинонд ажиллаж байсан туршлага, ур чадвартай зураглаач юм.
МУСТА жүжигчин Б.Амарсайхан Холливудад хүрч анхны уран бүтээлдээ тоглоод эх орондоо ирсэн билээ. Тэгвэл дэлхийн кино урлагийг зорих буухиаг Монголын уран бүтээлч, зураглаач Д.Ангараг үргэлжүүлэх нь ээ.
Д.Ангараг Холливудыг зорино | ||
Үзсэн: 990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.