Шууд Chart

"УБТЗ" ХНН Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуультай хамтран ажиллана

2022-09-15 11:29:25

"УБТЗ" ХНН болон Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуулийн хооронд 2022-2026 онд боловсрол, шинжлэх ухаан-техник, инновацын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуулийн ерөнхийлөгч Хоменко Андрей Павлович нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт үндэсний инженерийн боловсон хүчнийг бэлтгэх ажлыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн харилцан зөвшилцсөн үйл ажиллагаа явуулах, харилцан ашигтай шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Мөн УБТЗ-ын инженер-техникийн ажилтнууд болон багш мэргэжилтнүүдийг тус сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байхаар тохирлоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 


"УБТЗ" ХНН Эрхүүгийн Зам харилцааны Улсын их сургуультай хамтран ажиллана   
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй