Шууд Chart

“ЭМ ЭН БИ-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2022-09-23 11:00:30

Огноо: 2022 оны 09 дүгээр сарын 23

Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн дэргэдэх “ЭМ ЭН БИ-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох.

Тендер шалгаруулалтын дугаар:2022.08.10А/72

МҮОНРТ-ийн дэргэдэх “ЭМ ЭН БИ-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулах тул та бүхнийг   оролцохыг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна. /Багцгүй/

Тендерт оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

- Ижил төстэй  ажил үйлчилгээ явуулсан туршлагын мэдээлэл ирүүлэх. /2021, 2022  оны гэрээнүүд/

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. /2021,2022 оны эхний хагас жил/

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагагүй

- Тендерийн хамт 717,622.0 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

- Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээ уламжлал аргаар битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 11 цаг 00 минутад МҮОНРТ-ийн байранд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 11 цаг 30 минутанд МҮОНРТ-ийн байранд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТ-ийн /Төрийн банкан дахь 100000198061 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр хийнэ./

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн CТХОГазар 70117004 /дотуур утас 2170 / дугаарын утсаар холбоо барина уу.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Нийтэлсэн: MNB тендер

“ЭМ ЭН БИ-гийн хүүхдүүд” цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 456 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй