Шууд Chart

Үндэсний яаралтай тусламжийн багийн сургалтад хамрагдаж байна

2022-09-23 08:45:15

Эрүүл мэндийн яамнаас ОБЕГ, Гэмтэл согог судлалын үндэсний төв, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газартай хамтран “Эрүүл мэндийн яаралтай тусламжийн баг (EMT) байгуулах” стратеги төлөвлөлтийн семинарыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү баг байгуулагдсанаар олныг хамарсан гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед дайчлагдан ажиллаж осол гэмтэлд өртсөн нэрвэгсдийг аврах, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх боломжтой болох юм.

Сургалт нь багийн ажил, бүлгийн хэлэлцүүлэг, онол хослон явагдаж байгаагаараа онцлог бөгөөд багийн ажлыг ДЭМБ-ын мэргэжилтнүүд чиглүүлэн санал солилцож байна.

Сургалтад ЭМЯ-ны харьяа байгууллагууд, ОБЕГ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, НЭМГ, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн нийт 60 эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 


Үндэсний яаралтай тусламжийн багийн сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй