Шууд Chart

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын төв байранд “Нүүдэлчдийн домог” тоглолт болно

2022-09-23 08:58:56

Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам болон Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ хамтран Монголын Үндэсний урлагийн их театрын  “Нүүдэлчдийн домог” тоглолтыг энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын төв байранд толилуулна.

Мөн үеэр “Үзэсгэлэнт Монгол орон” сэдэвт байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах бөгөөд эдгээр арга хэмжээнүүд есдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд БНФУ-д зохион байгуулагдаж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээний нэг чухал хэсэг юм. 


НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын төв байранд “Нүүдэлчдийн домог” тоглолт болно  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй