Шууд Chart

"Алсын хараа-2050" сургалтад зам, тээврийн хөгжлийн яам, агентлагийн удирдлагууд оролцож байна

2022-09-23 11:39:50

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын чиглэлээр зохион байгуулагдаж буй сургалтад Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд, харьяа газар, агентлагийн удидлагууд оролцож байна. 

Тус сургалт нь 2022 оны есдүгээр сарын 23-24-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний зорилт, зорилтын тухай танилцуулга, Үндэсний нэгдмэл үнэт зүйлс, Хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга зорилго, Шинэ сэргэлтийн бодлого түүний зорилго, зорилт, Эдийн засаг, бүс, Орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хотын хөгжлийн зорилго гэсэн сэдвийн хүрээнд явагдана. 

Эх сурвалж: ЗТХЯ


"Алсын хараа-2050" сургалтад зам, тээврийн хөгжлийн яам, агентлагийн удирдлагууд оролцож байна  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй