Шууд Chart

Илүүдэл жингээс сэргийлэх гол арга зам бол алхалт, хөдөлгөөн

2022-09-23 12:43:29

Олон улсын автомашингүй өдөр нь агаарын бохирдолтой тэмцэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхэд иргэдийг уриалсан гол арга хэмжээ байдаг.

2019 онд хийсэн судалгаагаар 15-69 насны хүн амын 65 хувь нь илүүдэл жинтэй гэсэн дүн гарсан. Тэдгээрийн 49.4 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь хэт таргалалттай байна. Илүүдэл жингээс сэргийлэх гол арга зам бол алхалт, хөдөлгөөн юм.

Иймд автомашингүй өдрөөр хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, амьдралын идэвх сайжрахад чиглэсэн уриалгыг эрүүл мэндийн байгууллагууд дэлхийн хотуудад зөвлөдөг. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлэн, осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөж байна. Тиймээс автомашингүй өдөрт иргэдийг идэвхтэй оролцохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж уриаллаа. 


Илүүдэл жингээс сэргийлэх гол арга зам бол алхалт, хөдөлгөөн   
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй