Шууд Chart

Та 51+ баримт бүртгүүлбэл НӨАТ-ын сугалааны азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ

2022-09-24 18:19:21

1. Та хаана ч явсан НӨАТ-ын сугалааны азтан тодруулах нэвтрүүлгийг үздэг болно. Та ebarimt аппликейшнаар сугалааны тохирлоо үзэхээс гадна таны баталгаажуулсан баримт хэрхэн оролцож байгааг хянах боломж бүрдсэн. Мөн азтан болж байгаа төлбөрийн баримтын байршил зэрэг мэдээллүүдийг тухайн цаг үед нь авч чадна.

2. Та 51+ баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсч, урамшууллын дүн ч нэмэгдэнэ. Жишээ нь та 3 баримт бүртгүүлсэн байгаад 3 орон таарвал 30,000 төгрөгийн урамшуулал авах бол 51+ баримт бүртгүүлсэн бол 60,000 төгрөгийн урамшуулал авна. Энэ нь олон баримт бүртгүүлдэг хүмүүсийг урамшуулах бодлого юм. Нөгөө талаас баримтын баталгаажуулалтыг дэмжсэн бодлого юм.

3. Азтан танд нэмэлт урамшуулал өгнө. Таны амьдарч байгаа орон нутагт НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг өмнөх онтой харьцуулж, баримт хэвлэлт нэмэгдсэн хувиар сугалааны хонжвор дээр нэмж урамшуулал бодогдоно . Жишээ нь та Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд 9 баримт бүртгүүлснээс 3 орон таарч 30,000 төгрөгний азтан болсон гэж бодоод нэмэлтийг тооцольё. Өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг Татварын ерөнхий газраас судалж өгөх юм. Дархан –Уул аймаг 23% -иар баримт хэвлэлт өссөн гэж бодоход 30,000*(1+23) =36,957 төгрөг болж нэмэгдэн азтны дансанд орох юм.

4. Хонжвор бүр эзэнтэй. Өмнө нь найман орон таарахгүй тохиолдолд супер хонжворыг дараагийн тохирол руу шилжүүлдэг байсан бол одоо найман орон таартал нь бөмбөлөгөө үлээлгэх юм. Ингэснээр хонжвор бүр эзэнтэй болно.

5. Есдүгээр сарын төлбөрийн баримтаар сугалааны арга хэмжээг 10 сард зохион байгуулна. Тиймээс иргэд та бүхэн хаанаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа заавал авч, авсан баримтаа марталгүй баталгаажуулаарай гэж Монголын Татварын албанаас мэдээллээ. 


Та 51+ баримт бүртгүүлбэл НӨАТ-ын сугалааны азтан болох магадлал өсч, урамшууллын дүн нэмэгдэнэ  
Үзсэн: 9695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй