Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.06.28/

2014-06-28 07:06:27

Өнөөдөр аргын тооллын 2014 оны зургаадугаар сарын 28. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 1.  Өглөгт охин одтой,  1 цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Үл тохирох.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Завгүй өдөр. Та өөртөө зав чөлөө гарга. Магадгүй сүүлийн өдрүүдэд хэмжээнээсээ их ажилласан байх. Өглөөгүүр сайхан нойрсч, хувийн ажлаа ч амжуул. Найз нөхөдтэйгөө холбогдож болох юм. Эрүүл мэндийн асуудал чухалд тавигдана. Таны оюуны чадавх өндөр байх вий. Шүлэг зохиол, уран зураг зэрэг дуртай зүйлээ хийн, завгүй өдрүүдийн алжаалаа тайл. Аливаа судалгаа шинжилгээний ажил амжилттай явагдах тул та түүндээ өөрийгөө бэлдэж амрах хэрэгтэйг зөвлөж байна.
 

 Үхрийн орд (4/20-5/20): Бүрэнхий өдөр. Орчин тойрноо мэдрэх мэдрэмж тань их сайжрах болно. Ялангуяа хайртай хүнийхээ сэтгэлийг бүр илүүтэй ойлгоно. Бусадтай харьцахдаа нэг л болж өгөхгүй, үл ойлгогдох байдалд автаад байсан бол одоо тэр асуудлаа бүрэнхийгээс салгаж нарны гэрэлд гаргах цаг нэгэнт болжээ. Хэдий нухацтай байсан ч асуудлыг бүрэн дүүрэн л шийдвэрлэх хэрэгтэй. Хэрэв мэгдэж сандраад, зугтаад л байх юм бол асуудал хэзээ ч өөрөө шийдэгдчихгүй.

 

 Ихрийн орд (5/21-6/21): Осолтой өдөр. Өөрийн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээ, мацаг барь, алив зүйлийг тэвч. Олон нийтийн найр наадам, өндөрлөг газраас болгоомжил. Ноцтой гэмтэх эсвэл өвчлөх магадлалтай. Үдээс хойш хүч тамир сульдах, таагүй мэдээ хүлээн авах бололтой. Дуу шуугиан, чанга хөгжим, орилоон сонсох эсвэл зүүдэлбэл урам хугарахын шинж тэмдэг.

 

 

Мэлхийн орд (6/22-7/22): Тууштай өдөр. Өөрийн тань амьдрал хангалттай бүтэмжтэй баталгаатай болж өөр хэн нэгэнд боломжыг хайхад туслах цаг ирлээ. Мөн далай ван гараг танд сэтгэл санаа хэт их бодлогошронгуй байхыг сануулж байна. Магадгүй санаагаа өөрчлөн ихийг бодсон хэвээр байвал энэ цагийн гарз болно. Таныг энэ олон бодлоос салгаж чадах нэгэн бол хань тань байна.


 

 

  Арслангийн орд (7/23-8/22): Бүх зүйл таны талд байгаа хэдий ч ажил мэргэжил дотно харилцаанд үүсэн дарамт шахалт таныг гэгэлзүүлнэ. Түргэн зан гаргаж болохгүй. Оюун ухааны чадвараа ашигла. Хэрвээ таныг бизнесийн хамтрагч чинь хоолонд уривал бүү татгалз. Харин таны бүх зүйлд өө сэвгүй байх ёстойг анхаар. Хэрвээ тэр хэтэрхий том зүйлийн тухай яриад байвал түүний яриаг анхааралтай сонс.


  

Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Жижиг ярилцлагууд амжилттай өнгөрнө. Нар болон санчир гараг хоорондоо ойртсоноор төсөл тань төсөөлж байснаас тань урам зоригтойгоор биелэгдэнэ. Охиныхоны үдээс хойш хийхээр төлөвлөсөн ажлууд бүгд амжилттай хийгдэнэ. Хэрвээ та нийгэм гэр бүл эх орондоо үүрэг хүлээсэн бол тулгарч буй асуудалдаа бүү бухимдаарай. Бүх зүйл сайхан болно.

 

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Зугаатай өдөр. Та магадгүй хүүхдүүдтэйгээ хаа нэг тийш салхилах цэвэр агаарт зугаалахыг хүснэ. Хэрвээ тэгвэл зургийн аппарат камераа авч яван хэдэн жилийн дараа харах тэмдэглэл үлдээгээрэй. Олон эрсдэлтэй зүйлд кредит картаа ашиглаж болзошгүй тул та өөртөө бэлэн мөнгө хэр үлдэж буйгаа шалгаарай.



Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдрийг баяр жаргалтай эхэлж, мөн тийм сэтгэлээрээ үдэх хэрэгтэй. Ажил албандаа түүртэж, гэрийн санхүү мөнгө гээд олон зүйлд сэтгэл чинь зовох боловч хайртай хүнээ, ханиа, үр хүүхдээ хараад бага боловч сэтгэл тэнийж, инээж баясаж байх нь зүйтэй. Амьдралд инээд баясал байхгүй бол өнгөгүй шүү дээ.

 

 

Нумын орд (11/22-12/21):  Ачаалалтай, хоёрдмол өдөр. Олон зүйлд таны амьдралын өнөөгийн байр суурийг үндсээр нь өөрчлөх гэнэтийн мэдээ хүлээн авч магадгүй. Чанд дипломатч зан хувийн болон ажил хэргийн харилцаа холбоонд таны туслагч байх ёстой. Спортоор хичээллэх, ямар нэг биеийн хүчний ажил хийхэд тааламжтай өдөр.
 

 


Матрын орд (12/22-1/19):  Хүнд өдөр. Хэрвээ хайрт чинь сүүлийн үед гэнэт жигтэй ааш авир гаргаад байгаа мэт санагдаад байвал нэг их санаа зовоод байх зүйлгүй. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж дуу аялан алх. Од эрхсийн байрлал танд ашигтай болж удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын сууриа үргэлжлүүлэн тавь. Тэвчээртэй бай.

 

 

 Хумхын орд (1/20-2/18): Идэвхигүй хөндлөнгөөс ажиглах өдөр. Хойш тавьсан ажлаа шийдвэрлэх эсвэл бодож тунгаахад таатай цаг үеийг ашигла. Хувийн амьдралдаа юу хийхийг хүсч байгаа болон юу хийх шаардлагатай байгаагийнхаа аль нэгийг сонго. Та ердийнхөөрөө бодлоготой болгоомжтой ажиллавал бүх зүйл сайнаар шийдэгдэнэ.

 

 

Загасны орд (2/19-3/20):   Өнөөдөр танд юу ч тохиолдсон байсан ер нь зөн билэгтээ итгэсэн нь л дээр. Хэрвээ та бусдад шударга хандаж, аливаа харилцаагаа тов тодорхой болгохгүй бол бусадтай харилцах харилцаанд чинь зарим нэгэн асуудал үүсч болзошгүй байна. Та оюутан байсан ч үгүй байсан ч хамаагүй өнөөдрийг сурч мэдэхэд зориул. Ур чадвараа хөгжүүлж, үлдсэн амьдралаа сайхан болгоход зорьж ажилла.

 


Өнөөдрийн зурхай /2014.06.28/  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй