Шууд Chart

Автомашингүй өдрөөр урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулагдана

2022-09-25 08:14:34

Өнөөдөр тохиож байгаа автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын арга хэмжээнүүд, сонгодог дуурийн тоглолтуудаас гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг болно. Мөн дүүргүүд төв талбайд асар засаж, хөтөлбөртэй арга хэмжээг зохион байгуулна. 

Автомашингүй өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд болох “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагааны үеэр нийслэлийн есөн дүүргийн биеийн тамир, спортын хороод, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран нийслэл, дүүргээс 10 спортын төрлөөр 20 тэмцээн зохион байгуулж, дүүргүүдийн асарт сурталчилгаа явуулах юм. Түүнчлэн секц, дугуйлан, фитнес клуб, усан бассейны бүртгэл явуулж, оролцогч иргэдийн дунд фитнес клуб, усан бассейны эрхийн бичиг хожих сугалаа явагдана.

Мөн 08:00 цагаас төв талбайгаас 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтийн гараа гарах бол 15:00-17:00 цагийн хооронд 15 км зайд дугуйн парад явна. МУИС-ийн нэгдүгээр байрны үүдэнд Дугуйн парадад оролцогчдыг бүртгэж, 14 наснаас дээш иргэдийг хамруулах юм.

Маршрутын хувьд МУИС-ийн нэгдүгээр байрнаас “Бөмбөгөр” худалдааны төв, “И-Март” Чингис салбар, Бөхийн өргөө, МУИС-ийн нэгдүгээр байр гэх чиглэлээр гүйнэ. Дугуйн парадад цахилгаан дугуй, скүүтертэй иргэдийг оролцуулахыг хориглосон байна.


Автомашингүй өдрөөр урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулагдана  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй