Шууд Chart

ОУ-ын Цэргийн академи, их дээд сургуульд суралцах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөв

2022-09-26 15:49:22

2022-2023 оны хичээлийн жилд ОХУ, БНСУ, ХБНГУ, БНТУ, БНСВУ-ын цэргийн академи, их, дээд сургуулийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 150 гаруй офицер ахлагч, сонсогчид Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагаа, гадаад улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн албаны талаар болон суралцагчдын эрх, үүрэг, бусад шаардлагатай  мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.

БХЯ-ны ТЗУГ-ын Хүний нөөцийн бодлогын, ахлах мэргэжилтэн хурандаа Д.Содномдаржаа суралцах бүрэлдэхүүнд хандаж, ээж аав, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн тангаргаа эрхэмлэж явахыг захиж, сурлагын амжилт хүсэв.

Мөн энэ  үеэр “Тэмүүжин Өрлөг” сургууль болон бусад Ерөнхий боловсролын сургуулиас тэнцсэн бие бүрэлдэхүүнд цэргийн цол гардууллаа.

Эх сурвалж: БХЯ


ОУ-ын Цэргийн академи, их дээд сургуульд суралцах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөв  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй