Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014-06-30 08:19:29

Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Буянт гол Ховд хот, Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум орчмоор үерийн аюултай түвшинг, түүнчлэн Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Байдраг гол Баянбүрд сум,  Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Ховд гол Мянгад сум, Увс нуурын сав Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй