Шууд Chart

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийн 2 дахь үе шатны бэлтгэл ажлын хэлэлцүүлэг боллоо

2022-09-28 11:19:07

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл"-ийн 2 дахь үе шатны төслийг хэрэгжүүлэх тухай хүсэлтийн дагуу Азийн хөгжлийн банкнаас 2022 оны 1-р сараас эхлэн Техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд өчигдөр тус төслийн 2 дахь үе шатны төслийн бэлтгэл ажлын төгсгөлийн өмнөх шатны уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон Азийн хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд, үндэсний зөвлөхүүд оролцов. 

Энэхүү уулзалтыг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлсэн юм. Тэрбээр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд байнга санаа тавьж хамтран ажилладаг Азийн хөгжлийн банк болон төсөл хэрэгжүүлэгч багт талархлаа илэрхийлээд энэ удаагийн уулзалтаар Азийн хөгжлийн банк, Сангийн яамтай хамтран төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг тохирч, талуудын үүрэг, оролцоог эцэслэн тохирно гэсэн хүлээлттэй байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. Мөн холбогдох төлөөллүүд төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийсэн ажлууд болон Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг товч байдлаар танилцууллаа. 

Техник туслалцааны багийн удирдагч Жон Вийкс танилцуулга хийсний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун танилцуулгад дурдагдсан асуудлуудад нэмэлт тодруулга өглөө. 

Эх сурвалж: ХХААХҮЯ 


“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийн 2 дахь үе шатны бэлтгэл ажлын хэлэлцүүлэг боллоо   
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй