Шууд Chart

Иргэний бүртгэлтэй холбоотой 12 төрлийн лавлагаа авах боломжтой киоск машин байршуулав

2022-09-29 10:25:58

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт байрлах Нэг цэгийн үйлчилгээнд иргэний бүртгэлтэй холбоотой лавлагаа, мэдээлэл авах боломжтой киоск машин байршууллаа.
 
Энэхүү улсын бүртгэлийн киоск машинаас иргэн дараах 12 төрлийн болон тоон гарын үсгийг иргэний үнэмлэх болон гар утсанд олгох үйлчилгээг үнэгүй авах боломжтой юм. Үүнд,
 
• Иргэний үнэмлэхний лавлагаа
 
• Иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
 
• Төрсний бүртгэлийн лавлагаа
 
• Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан лавлагаа
 
• Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа
 
• Үндэсний энгийн гадаад паспорт бүртгэлгүй лавлагаа
 
• Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
 
• Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
 
• Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
 
• Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
 
• Регистрийн дугаар өөрчилсөн лавлагаа
 
• Регистрийн дугаарын лавлагаа
 
Цаашид киоск машинаас эд хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны үйлчилгээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Иргэний бүртгэлтэй холбоотой 12 төрлийн лавлагаа авах боломжтой киоск машин байршуулав  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй