Шууд Chart

Уул, хаднаас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт, дадлага хийж байна

2022-09-29 15:21:28

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын албаны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, шинээр томилогдсон алба хаагчдад эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилгоор уул, хаднаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагыг Сүхбаатар суманд зохион байгуулж байна.

Сургалтыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0101 дүгээр ангийн 40 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.

Дадлага сургуулиар уул, хаднаас эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, нүүлгэн шилжүүлэх, эрэлч нохойг ашиглан эрлийн ажиллагаа явуулах, аюулгүй байдлаа хангах талаар харилцан туршлага солилцож байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Уул, хаднаас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан сургалт, дадлага хийж байна  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй