Шууд Chart

“Соёлын төв, ордон, орчин ба үйлчилгээний стандарт”-ыг соёл, урлагийн техникийн хороогоор хэлэлцүүлэн батлахыг дэмжлээ

2022-09-29 15:31:53

Соёлын хөгжлийг хангах, соёлын үйлчилгээг иргэдэд ойртуулан, тэгш хүртээмжтэй хүргэх, түүний дотор үндэсний уламжлалт урлаг, ёс заншил, түүх, соёлын дурсгалт зүйл, утга соёлын өвийг дээдлэн, хойч үедээ өвлүүлэх, соёлыг өргөн утгаар ойлгож, түүнийг нийгэм, эдийн засгийн бусад салбартай уялуулахад соёлын үйлчилгээ чухал. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 347 соёлын төв, ордон үйл ажиллагаа явуулж байгаа нь соёл, урлагийн байгууллагын 38.5 хувийг эзэлж байна.

Соёлын бодлогын цөм асуудал нь ард түмэнд соёл, урлагийн чанартай үйлчилгээ үзүүлж нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэх бөгөөд хүн амын өсөлт, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлөөс  шалтгаалан соёлын төв, ордны стандартыг зайлшгүй боловсруулах шаардлагатай болсон.

 Соёлын сайдын тушаалаар салбарын эрдэмтэн багш, судлаач, орон нутгийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан салбарын тэргүүлэх чиглэл, цаашдын бодлого, зорилго, олон улсын жишиг, тухайн орон нутгийн онцлогийг тусган хүн амд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан байгууллага, орон нутгийн саналыг тусган 3 бүлэг, 6 хавсралттайгаар боловсруулж Соёл, урлагийн техникийн хороогоор хэлэлцүүлэн 100 хувийн саналаар батлахыг дэмжлээ.

Иймд соёлын төв, ордны орчин ба үйлчилгээний стандарт батлагдсанаар соёл, урлагийн үйл ажиллагааг зохион байгуулахад хүн ам, суурьшмал болон нүүдлийн үйлчилгээнд тохирсон барилга байгууламжийн хүчин чадал, шаардагдах боломжит талбайн хэмжээ, түүнд нийцсэн хүний нөөц, тэдний бүтээх оюун санааны бүтээлийг дэмжин хөгжүүлэх, үйлдвэрлэх таатай орчин, олон талт соёлын үйлчилгээ зэргийг тогтоож өгснөөр тэдний үйл ажиллагааг идэвхжүүлэх, эрүүл ахуйн аюулгүй нөхцөл ажиллах, үйлчилгээ авах, нөөцийг зохистой бүрдүүлэх, эдийн засгийн зохистой хэрэглээ болон өөрийгөө санхүүжүүлэх чадварыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.

Эх сурвалж: Соёлын яам


“Соёлын төв, ордон, орчин ба үйлчилгээний стандарт”-ыг соёл, урлагийн техникийн хороогоор хэлэлцүүлэн батлахыг дэмжлээ  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй