Шууд Chart

Ахмад настны нээлттэй өдөрлөг болно

2022-09-30 09:29:24

Олон улсын болон Монголын ахмадын өдөрт зориулсан Ахмад настны нээлттэй өдөрлөг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу бямба гарагт 9.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо, харьяа агентлаг, ахмадын хороо зөвлөлүүд, Геронтологийн /насжилт судлалын/ үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангагдаж байна. Өдөрлөгт ахмад настнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ. 


Ахмад настны нээлттэй өдөрлөг болно   
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй