Шууд Chart

“Алтан бамбай 2022” аврах ажиллагааны тэмцээн боллоо

2022-09-30 13:18:10

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас “Алтан бамбай 2022” аврах ажиллагааны тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүд болон уул, уурхай, хүнд үйлдвэрийн газруудын төлөөллөөс бүрдсэн 10 баг оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.

Багууд газар доорх байгууламж, нуранга, зам тээврийн ослын болон барилга, байгууламжийн аврах ажиллагаа гэсэн дөрвөн төрлөөр ур чадвараа сорьж, төрөлд тус бүрт шилдэг багийн ахлагч, шилдэг аврагчийг шалгаруулан мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


“Алтан бамбай 2022” аврах ажиллагааны тэмцээн боллоо   
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй