
Өнгөрсөн 4 дүгээр сард явагдсан хөтөлбөрөөр ЕХБХ-ны мэргэжилтнүүд болох Крис Милнес болон Хестерин Ройс нар Европын орнуудын туршлагаас хуваалцан таван хоногийн сургалтаар хөлбөмбөг дэх эмэгтэйчүүдийн оролцоо ямар чухал болохыг мөн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, аль салбарт хэрхэн амжилт гаргах зэрэг дан ганц тамирчин бус карьераа дуусгаад ч хайртай спортдоо хүчин зүтгэх олон боломж байгааг, мөн эмэгтэй хөлбөмбөгийг хэрхэн зөв сурталчлан олон нийтэд хүргэх, хөрөнгө босгох зэрэг чухал асуудлыг хөндсөн сургалт мэдээлэл заажээ. Түүнчлэн эмэгтэй хөлбөмбөгийг техникийн талаас элит түвшинд хэрхэн хөгжүүлэх, тэмцээн уралдааны насны онцлог болон ирээдүйн дасгалжуулагч, тамирчдыг хэрхэн бэлтгэх, төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, гол зорилгодоо хэрхэн төвлөрөх вэ зэрэг сургалт мэдээлэл өгчээ.
Тэгвэл
Нийт 40 оролцогчтойгоор зохион байгуулагдсан тус хөтөлбөр үр дүнгээ өгч Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжил тун удахгүй шинэ түвшинд гарна гэдэгт сургагч багш нар итгэлтэй байгаагаа хэлжээ.
ЕХБХ-ны мэргэжилтэн биеийн тамирын эмэгтэй багш, эмэгтэй шигшээ багийн тамирчидтай уулзлаа | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.