Шууд Chart

Олон улсын ахмадын өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болж байна

2022-10-01 12:16:00

Жил бүрийн 10 дугаар сарын 01-Олон улсын Ахмадын өдөр. Монгол Улсын хувьд энэхүү баярыг 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
 
Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой хамтран Ахмадын өдөрт зориулсан “Нээлттэй өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд болж байна.
 
Тус өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа агентлагууд, Монголын ахмадын холбоо, нийслэл, дүүргийн ахмадын хороод, аж ахуй нэгж байгууллагын ахмадын хороо, зөвлөл, Геронтологийн үндэсний төв зэрэг 20 орчим байгууллагууд оролцож, ахмад настнуудад төрөл бүрийн үйлчилгээ үзүүллээ.
 
Хөдөлмөрч, бүтээлч ахмад настнууд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, худалдан борлуулахаас гадна туршлага солилцож, хамтран ажиллах талаараа ярилцсанд өдөрлөгийн нэгэн онцлог оршино. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, дэд ерөнхийлөгч П.Бямбацэрэн нар ахмад настнуудын бүтээлтэй танилцаж, боломж нөхцлөө дайчлан жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаад нь чин сэтгэлийн талархаж илэрхийлж, амжилт хүсэв.
 
Өдөрлөгт Геронтологийн үндэсний төвийнхөн эрүүл мэндийн үзлэг, онолшлогоо хийж, зөвлөгөө өглөө.
 
Уг өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Герентологийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг дор олон нийтэд танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих цахим картыг сунгах зэрэг хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлж байгаад өдөрлөгт хамрагдсан ахмадууд талархаж байлаа гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ. 
 
 

Олон улсын ахмадын өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болж байна  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй