Шууд Chart

Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана

2022-10-03 11:51:31

Зайнаас тандан судлалын Азийн 43 дахь бага  хурал ШУА-ийн байранд  болж байна. Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлийг нийтэд танилцуулах, туршлага солилцох, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах,  зорилготой тус хуралд 18 орноос 140 гаруй  эрдэмтэн судлаачид 9 бүлэг сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн илтгэлүүдээ танилцуулах юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал хурлын үеэр хэлсэн үгэндээ, “Зайнаас тандан судлах арга нь аливаа улс орны нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, цаг уур, уул уурхай, барилга хот төлөвлөлт, агаарын бохирдол зэрэг олон салбарт хувь нэмрээ оруулж байна.  нүүдэлчин ард түмний хувьд бид тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх зорилтын хүрээнд малчдын амьдралын хэв маяг, бэлчээрийг сайжруулахад зайнаас тандан судлах технологийг ашиглахыг зорьж байна.

Монгол Улсад хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийн гол тулгуур болж, зайнаас тандан судлах, орон зайн мэдээллийн шинжлэх ухааны хөгжлийг дэмжиж, малын бэлчээр, биомасс, цөлжилтийг судлах нь улс орны дотоод хөгжил, түүнчлэн гадаад худалдаанд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой. түүнчлэн манай улсын төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдол, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй томоохон асуудлуудыг судлахад энэ хурал чухал ач холбогдолтой” гэж гэсэн юм.

Зайнаас тандан судлалын Азийн бага хурал нь 1980 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 1992, 2006 онуудад Улаанбаатар хотод амжилттай болж байсан. Хурал 2022 оны 10 дугаар сарын 3-наас 10 дугаар сарын 5-ны хооронд үргэлжилнэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Зайнаас тандан судлах технологийг Хөдөө аж ахуйн салбарт ашиглана   
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй