Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2022-10-05 13:24:34

БНСУ-ын ЭСЯ-наас гаргасан сэрэмжлүүлгийг уншиж танилцана уу.

Хуурамч виз олгож байгаа хууль бус зуучлагчдаас болгоомжлохыг анхааруулж байна. Сүүлийн үед эзэн холбогдогч нь тодорхойгүй, хууль бус виз зуучлагчид БНСУ-ын засгийн газрын албан ёсны визний цахим хуудас (www.visa.go.kr) –г хууль бусаар хуулбарласан хуурамч цахим хуудас ((www.visa-go.kr/check/)–р дамжуулан хуурамч виз олгож байгаа бөгөөд уг этгээдүүд нь БНСУ-д зорчих хүсэлтэй Монгол иргэдэд виз гаргаж өгнө гэж хууран мэхэлж хувийн мэдээллийг нь авч, дээрх хуурамч цахим хуудсаар визний мэдээлэл болон цахим виз олгосон тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж өгч, мөнгө авч байна гэсэн мэдээлэл байна.

Иймд дээрх байдлаар залилан мэхэлж байгаа хууль бус "виз зуучлагч"-аас болж Монгол иргэд эд мөнгөний хохирол амсахгүй байхыг хүсэж байна. Түүнчлэн визтэй холбоотой Солонгосын хуулийг зөрчсөнөөс үүдэн цаашид Солонгос руу зорчих виз олголтод сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргахгүй байхыг хүсье.

КОНСУЛЫН ГАЗАР


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 1983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй