Шууд Chart

Хүүхдүүд зургаан сартайгаасаа эхлэн шүдний өвчлөлд өртдөг

2014-07-01 10:28:51

Хүүхдэд шүдний өвчлөл аяга, халбага, амнаас дамжуулан идсэн чихэр, ундаа, хоол тэжээлээр дамжин хоёр төрлийн бактериар үүсгэгддэг. Энэ нь стрептококк мутанс, стрептококк сангвинс гэсэн бактериуд юм. Хүүхдийг энэ хоёр төрлийн бактерийн халдвар авахаас нь урьдчилан сэргийлж, эхчүүд бүр жирэмсэн байхдаа амны хөндийн эрүүл ахуйг сахиж, цооролтой шүднүүдээ эмчлүүлэх, ломбодуулах хэрэгтэй. Тэгээд төрсний дараа хүүхдийн сүүн шүдийг эрүүл байлгахад анхаарах хэрэгтэй. Хүүхдүүд зургаан сартайгаасаа эхлэн шүдэлж эхэлдэг. Энэ хүртлээ сүүгээрээ дамжуулан өөрт хэрэгтэй тэжээлээ авч байдаг.

Үүнээс хойш бор хоолонд орсноор шүдний өвчинд өртөх эрсдэл нэмэгддэг. Яагаад гэхээр энэ үеэс эхлээд хүүхэд эхийн сүүнээс авдаг шим тэжээлт бодисын хэмжээ багасдаг. Энэ үед нь  чихэртэй ус, нэмэлт сүү өгвөл  дөнгөж ургаж буй сүүн шүднүүд гэмтэж эхэлдэг аж.
 
Түүнчлэн зарим хүүхдүүд чихэр идээгүй байж шүд нь цоорч эхэлдэг. Энэ нь шүднийх нь цахиур цухуйсан цагаас эхлэн цэвэрлээгүйгээс болдог байна. Цахиур цухуйж эхэлсэн цагаас нь яаралтай цэвэрлэх хэрэгтэй бөгөөд дараах аргаар цэвэрлэнэ. Хүүхдийн амны хөндийг цэвэрлэхдээ гараа угааж, хуруугаа  цэвэрхэн  марлиар ороо, цэвэр усаар норгоод хүүхдийн дээд доод завьж, хоёр хацрын хөндий, хэл тагнайг нь арчиж өгч байх хэрэгтэй.
 
 
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүүхдүүд зургаан сартайгаасаа эхлэн шүдний өвчлөлд өртдөг  
Үзсэн: 3332 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй