Шууд Chart

Монголбанк Японы санхүүгийн үйлчилгээний агентлагтай хамтарна

2014-07-01 11:06:40

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Япон улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга ноён Р.Хатанака нар харилцан мэдлэг, туршлага солилцох зорилтын хүрээнд зургаадугаар сарын 25-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Дэлхийн санхүүгийн зах зээлийн даяарчлалын өнөө үед энэхүү санамж бичиг нь санхүүгийн зохицуулалтын тогтолцоог сайжруулж, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид тус чиглэлээр мэдлэг, туршлага солилцож ажиллахаар болсон байна.
 
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Монголбанк Японы санхүүгийн үйлчилгээний агентлагтай хамтарна   
Үзсэн: 2230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй