
Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 2. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 5. Бага морь одтой, 6 цагаан мэнгэтэй хөх нохой өдөр.Буд гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Сансар. Наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Өнөөдөр хайр дурлалын талбарт ч та амжилт гаргана. Төсвөөсөө хэтрүүлэн хэтэрхий их зүйл худалдаж авах хэрэггүй. Хэрэв танд өнөөдөр ямар нэгэн асуудал тулгарвал маргаашийг тэвчээртэй хүлээ. Найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа хамт өнгөрөөхөд хөгжилтэй бөгөөд сонирхолтой байна. Бусдаас тусламж авахаас бүү татгалз. Та ажил хайж байгаа бол ажил олгогчдын зүгээс зохион байгуулж буй сургалтад хамрагдаарай.
Үхрийн орд (4/20-5/20): Ажил дээрээ санаачлага удирдлагыг гартаа авах амархан байна. Учирч болзошгүй тааруу зүйлсийн талаар анхааруулга сануулга өгөх нь бусдын анхаарлыг ихэд татна. Баг, групп болон олуулаа ажиллахад таатай өдөр. Тэдэнтэй нийлэх үедээ мөн тэвчээртэй бай. Хэрвээ уур тань ундраад байвал та үүнийхээ дараа уучлалт гуйх хэрэг гарна гэдгийг санаарай. Ажлын талаарх төлөвлөгөө тань хөгжиж цэцэглэнэ. Найз нөхөддөө болон онцгой нэгнийгээ дуудсан үед нь хэт оройтолгүй очиж туслаарай.
Ихрийн орд (5/21-6/21): Азтай өдөр. Сайн мэдээ хүлээж авах болно. Энгийн төлөвлөгөө чинь шинэ боломж руу хөтлөх болно. Аливаа зүйлийг сайн харж сайн сонс. Таны санхүү сайн байх болно. Та хонжворт сугалаанд хожиж магадгүй тул худалдан ав. Чухал уулзалт хэлэлцээр хөрөнгө оруулалтыг бүү хойшлуул. Ажил хайж буй ихрийн ордныхон эртхэн гарч хамгийн түрүүнд ярилцлаганд орох хэрэгтэй. Энэ нь өөрчлөлтийг авчрах болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Өнөөдөр сонирхолтой хэлхээ холбоонууд үүсэх бололтой. Гадагшаа гарахдаа хамгийн гоё хувцасаа өмс. Таны замд ямар нэг аз завшаан тохиолдолд бэлтгэгдсэн байх болно. Өдөр тутмын үйл ажиллагаандаа өөр өөр арга хэрэглэхэд нээлттэй байна. Аялалын төлөвлөгөө биелэнэ. Та аялалаа зохион байгуулах зуураа боломжтой гэж бодсоноосоо илүү их мөнгө зарцуулах онцгой зүйл олж магадгүй. Иллэг хийлгэх нь ядаргааг тайлах болно. Тиймээс өвдөхгүйн тулд өөртөө эмчилгээ хийлгэж хоол хүнсэндээ анхаарал тавь.
Арслангийн орд (7/23-8/22): Хувирамтгай өдөр. Түрэмгий зан танд төвөг учруулж болно. Тиймээс өөрийгөө сайн хянаж, яг юу хүсэж байгаагаа мэд. Хэрэв та төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүй байгаа бол ажлаа дуусгахад анхаарлаа төвлөрүүлж, ажлын болон гэрийн орчноо цэвэрлэ. Санаанд оромгүй хүн залгаж таныг баярлуулах болно.
Охины орд (8/23-9/22): Охины ордны ажил эрж байгаа хүмүүс ажил олгогчынхоо эвийг олно. Их ажлын үеэр таны комьпютериин сүлжээнии ажилд чинь нилээд хувь нэмэр оруулах хүнтэй танилцуулна . Холбоо тогтооно гэдэгтээ итгэлтэй бай. Өөр нэг хамтрагч та хоёрын хооронд харилцааны асуудал гарах хэдий ч та нааштай байж чадвал арилна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Өдөр бүрийн амьдралдаа зарим нэг өөрчлөлтийг хий. Та гэрийнхээ уур амьсгалыг дулаацуулж, үүнийхээ хажуугаар хөгжилтэй байж чадна. Адал явдал тогтвортой байдлыг тэнцвэржүүлдэг. Ажил тань хүнд байгаа бол та өөрийн дуртай зүйлээ хийж, цайгаа удаан гэгч нь уугаарай. Аз жаргалтай байх нь эрүүл мэндэд чухал.
Хилэнцийн орд (10/23-11/21): Таатай өдөр. Хилэнцүүдийн хувьд бие даасан байдал бол төрөлхийн хэрэгцээ юм. Түрэмгий догшин бүү бай. Харин дайчин итгэлтэй бол. Анхааралаа төвлөрүүлэхийн тулд ганцаараа бай. Хэрвээ та хэн нэгэн хүнтэй эсвэл өндөр албан тушаалтантай хүний анхаарлыг татах гэж оролддог бол өнөөдөр та санасандаа хүрч чадна.
Нумын орд (11/22-12/21): Гайхалтай өдөр. Нэр хүнд тань танд давуу байдал бий болгох болно. Хэрэв хэн нэгэн таныг өөрийгөө танилцуулахаас өмнө таньж байвал нэг их гайхаад байх хэрэггүй. Бизнесийн үйл ажиллагааны үеэр таны зөв цагт зөв зүйлийг хэлж чаддаг гайхалтай чадвар тань танд тус болохоос гадна амжилтын тань гарааг эхлүүлэх болно. Албан тушаал ахих боломж олдсоноор ажил амьдралаа зохицуулахад амар байна.
Матрын орд (12/22-1/19): Эрч хүчтэй өдөр. Найз нартайгаа уулзан өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөх тааламжтай байх бөгөөд энэ эерэг хандлагыг бүү алдаарай. Гадуур дэлгүүрээр явахдаа зээлийн карт зэргээ үлдээгээд яваарай. Хэрвээ таны зочломтгой зан хөдөлсөн бол найз нөхдийгөө урин хоолонд ороорой.
Хумхын орд (1/20-2/18): Сэтгэл хөдлөм зүйлсүүд ар араасаа тохиолдох болно. Ямар нэгэн зүйлийг хийж чадна гэж итгэн өөр зүйлсийг зоригтой хийх нь таны амжилтанд хүрэх анхны алхам чинь болно. Та ямар ч зүйлийг боломжтой гэж нэг л бодсон бол дараагийнхаа алхам руу ор. Буурь суурьтай хумхын ордныхонд тулга тойрсон жижиг асуудлууд таалагддаггүй учраас томхон зүйлийг барьж аваад ширүүхэн эхлэх нь зүйтэй. Шинэ санаанууд болон төлөвлөгөөнүүд ар араасаа ундарч танд сонирхолтой боломжийн хаалгыг нээн өгч байна.
Загасны орд (2/19-3/20): Шийдвэр гаргах өдөр биш. Хэрэв шийдвэр гаргавал бухимдалд хүрэх болно. Хайртай хүнтэйгээ ойр дотно байхыг хүсч байгаа бол тэдний араас гүй. Хувийн харилцаандаа эрх чөлөөг мэдэрч өөрөөр авирлах нь хайртай хүнээ яагаад гэж гайхширахад хүргэнэ. Өнөөдрийн гараг эрхсийн хандлага таныг илүү бие даасан, тусгаар байхад нөлөөлнө. Таны энэхүү хандлагыг ойлгохгүй байгаа ойр дотны хүнтэйгээ маргалдаж магадгүй.
Өнөөдрийн зурхай /2014.07.02/ | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.