Шууд Chart

Шилдэг борлуулалттай номыг зарлаж байхаар боллоо

2014-07-02 09:29:16

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ сараас эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг Монголд анх удаа олон нийтэд мэдээлж байхаар боллоо. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд номын борлуулалт болон ашиг орлогоороо тэргүүлж буй номын жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргаж, хэрэглэгч, уншигчдад зарладаггүй байсан бөгөөд зөвхөн цөөн тооны томоохон номын дэлгүүрүүд тус тусдаа хамгийн их борлогдсон номын жагсаалтыг гаргаж хэрэглэгчдэдээ мэдээлж иржээ. 
 
Тус газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 15.1.1-т заасан “Өрсөлдөөний соёлыг төлөвшүүлэх, шударга бус өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хөтөлбөр боловсруулах, арга зүйн удирдлагаар хангах, хэрэгжилтэд нь хяналт тавих“ гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд сар бүрийн шилдэг борлуулалттай номын /BESTSELLER/ жагсаалтыг гарган олон нийтийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, хэрэглэгчид, уншигчдадаа хүргэж байхаар шийдвэрлэсэн байна.

Ингээд Улаанбаатар хотын хэмжээнд буй бүх номын дэлгүүрүүдээс ирсэн шилдэг 10 номын жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.

Д/д Номын нэр Зохиогч Тоо
1 Тавилан Л.Сарантуяа 530
2 Сорхугтани Б.Сарантуяа 276
3 Усан доогуур 20 бээр аялсан нь Мир хэвлэлийн газар 258
4 Тэнгэрийн таалал Л.Сарантуяа 224
5 Луун шивээст охин Стиг Ларсон 214
6 Цагаан могой Мир хэвлэлийн газар 180
7 Эрдмийн тулгуур 3-5 нас Юнгэрэн, Лхамсүрэн 152
8 Амжилтийн тарни Т.Бадамзул 148
9 Өөдөө тэмүүл Шейрил Сандберг 136
10 Алтангэрэл судар С.Гантөмөр 135
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шилдэг борлуулалттай номыг зарлаж байхаар боллоо  
Үзсэн: 1878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй