Шууд Chart

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа

2014-07-02 10:06:41

Увс аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн II хуралдаанд тус прокурорын газраас аймгийн хэмжээнд хамгийн их гэмт хэрэг гардаг сумуудад зөвлөлийн гишүүдийг нэг өдөр ажиллуулжээ. Ингээд  тухайн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарын үйл ажиллагаатай биечлэн танилцаж заалт чиглэл өгч ажиллах, үүний үр дүнд сумуудад зөвлөмж гаргуулж мөрдөн ажиллах талаар асуудал оруулсан бөгөөд Бөхмөрөн, Хяргас, Тэс суманд  зөвлөлийн гишүүдийг ажиллуулахаар шийдвэрлүүлсэн байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, аймгийн прокурор Т.Мөнхбаяр, хууль зүйн хэлтсийн дарга Г.Батмөнх, хилийн 0245 дугаар ангийн захирагч хурандаа Б.Энхтөр, цагдаагийн газрын олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ү.Баасанжав, хяналтын прокурор П.Удвал нар Бөхмөрөн суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцан ярилцлага зохион байгуулж, иргэдтэй уулзалт зохион байгуулж санал хүсэлтийг нь сонссон байна. Түүнчлэн хилийн 0245 дугаар ангийн нэгдүгээр заставын албан хаагч, цэргүүд болон хоёрдугаар багийн иргэдтэй уулзалт зохион байгуулжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцлаа   
Үзсэн: 2136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй