Шууд Chart

Николья Саркози авлигын хэргээр дуудагдлаа

2014-07-02 11:09:07

Өчигдөр Францын ерөнхийлөгч асан Николья Саркози авилгын хэргээр байцаагдахаар болжээ. Энэ нь Францын түүхэнд экс ерөнхийлөгч авилгын хэргээр байцаагдсан анхны тохиолдол болоод байгаа аж.
 
Саркозиг шүүгчид хахууль өгөхийг завдсан хэргээр байцаах юм байна. Учир нь 2007 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үеэрээ Каддафигаас эдийн засгийн тусламж авсан хэргийг байцаасны дүнд Саркозийн өмгөөлөгч Терри Херцог Дээд Шүүхийн шүүгч Гилберт Азиберттай нягт харилцаатай байсныг олж тогтоосон байна.Ингээд шүүгч Саркозиг хэргийн тухай мэдээллээр хангаж байсан ба үүний хариуд  Херцог Монакод томоохон хэмжээний албан тушаал хаших болжээ.
 
Түүнтэй хамт дөрвөн хүн албан тушаалаа ашиглан авилга авсан, шүүхийн нууц задруулсан  хэргээр байцаагдах гэнэ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Николья Саркози авлигын хэргээр дуудагдлаа   
Үзсэн: 1896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй