Шууд Chart

Галын аюулаас 4 хүүхдийн амь аварсан 103-ын эмч, жолооч нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа

2022-11-19 12:17:14

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан билээ.

Тэгвэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзан “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа.

Тэд тухайн өдрийн 22.00 цагийн орчимд ойролцоох айлд нь тусламж үзүүлэхээр явж байсан юм. Айлын гэр тоононоосоо эхлэн шатаж, дээврийн хэсэг рүү нь гал орж байсныг хараад жолооч Э.Бямба-Эрдэнэ хашаа давж орон, галыг шуурхай унтраасан. Хүүхдүүд гал гарсныг мэдээд яахаа мэдэхгүй, хувцасгүй шахам гэрийнхээ гадаа байхад нь тэд яаралтай тусламж үзүүлсэн юм. Хүүхдүүд нэлээд даарсан, айж сандарсан байсан тул түргэний машиндаа суулгаж, галыг унтраасны дараа хажуугийнх нь айлд хүлээлгэн өгөн, дараагийн дуудлагадаа явсан ажээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Галын аюулаас 4 хүүхдийн амь аварсан 103-ын эмч, жолооч нарыг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагналаа  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин. [127.0.0.xxx] 2022-11-19 12:53
Амиа золин байж хүүхдүүд аварсан хоёрт наад тэмдэгээс илүү САРЫН ЦАЛИНГ нь шагнал болгох хэрэгтэй дээ! Вмны үнэ тэнгэрт хадсан САЙД АА!

Бидэнтэй нэгдээрэй