
Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 6. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 9. Тэргүүн дагуул одтой, 2 хар мэнгэтэй шар бар өдөр . Адъяа гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Эрүүл мэндийн болон урлагийн асуудалууд хурцаар тавигдана. Зарим хүмүүс эмчилгээний, эсвэл зөвлөгөөний курст элссэнээр шийдэж магадгүй. Өнөө орой хөршийнд чинь үдэшлэг болж магадгүй. Түүнд оролцож болно. Хэтэрхий их кофе уухаас зайлсхий. Хэт их зүйл хийлгүйгээр амарч гэрийнхээ тав тухыг мэдэр.
Үхрийн орд (4/20-5/20): Урлагийн ажилд оролцох нь танд шинэ найдварыг төрүүлнэ. Сонголт хийхдээ ойр дотныхоо хүмүүсийн мэдээлэл саналыг авах нь тустай. Өвөө эмээгийндээ зочлон цагийг хамт өнгөрөөх нь таны гэр бүлийнхний талаар илүү их мэдэх хүсэлд хангалттай хариу өгнө. Ууртай зан бусад өдрүүдийнхээс хурдан төрнө. Та энэ өдөр уураасаа болоод гал гаргаж болзошгүй тул хэлэх гэж буй үгээ цааш нь залги. Хувиа хичээсэн биш гэдгээ мэдүүлэхийн тулд хосынхоо хүсэл сонирхлыг эрхэмлэ.
Ихрийн орд (5/21-6/21): Аль болох их амар. Эрүүл мэнддээ анхаар. Муудсан хоол хүнсийг хая. Зах гарч, шинэ жимс ногоо ав. Эрүүл хүнс хэрэглэснээр та сэргэлэн цовоо байх болно. Найздаа эсвэл хөршдөө сэтгэл татагдвал тэдэнд энэ тухай хэл. Тэднийг болзоонд урь.
Мэлхийн орд (6/22-7/22): Од эрхэс таны дээд оюун ухаан болон аялал зугаалгад нөлөөлнө. Биеийн ч оюун ухааны ч байдал адил шинэ хил хязгаар хайх хүсэл чинь ирээдүйн төлөвлөгөөгөө өөрчлөх болно. гүн ухааны болон оюун санааны хүсэл нь шинэ сонирхол болон нэр хүндтэй сургуульд сурах хүслийг бий болгож чадна.
Арслангийн орд (7/23-8/22): Дэгэн догон өдөр. Өнөөдөр хайртай хүнтэй хоёулханаа цагаа өнгөрүүлэхийг танд санал болгоё. Бусад хайртай хүмүүсээсээ жоохон хол байж хамтрагчтайгаа хувийн зорилго, үзэл бодлоо илэн далангүй ярихыг хичээгээрэй. Өөрийн хайртай хүнээ сонсох үнэхээр хэрэгтэй чухал зүйл. Харин та тэр хүнийхээ ярьж байгаа зүйлийг сонирхохгүй байвал энэ бол та нарын холбоо асуудалд орсныг харуулж байгаа хүчтэй шинж тэмдэг.
Охины орд (8/23-9/22): Хайр дурлал агаарт байгаа бөгөөд өнөөдөр хэн нэгэн онцгой хүнтэйгээ хамт байх өдөр. Чимээгүй байдал, ялангуяа орондоо удаан хэвтэх нь тааламжит, тохь тухтай байдлыг авчирна. Хэрвээ хайртай хүнтэйгээ зугаалахаар шийдсэн бол олон мянган адал явдлаар дүүрэн, үзэж харах юм ихтэй аялалын хөтөлбөр зохиосноос илүү амар тайван хоёулханаа байх байдлыг бий болгоорой.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Та төөрөгдөлд орно. Үл ойлголцол, уур хилэн энэ өдөр буруу алхам хийхэд хүргэнэ. Бясалгал хийн гадагшаа гарахаасаа өмнө бэлтгэл хий. Санамсаргүй жижиг зүйлс таны санхүүг бууруулж, санаа зоволтод хүргэнэ. Жижиг зуршлууд танд сайн зүйл авчрахгүй байгааг та ойлгох бөгөөд энэ бүхнээ өөрчилнө
Хилэнцийн орд (10/23-11/21): Хүнд өдөр. Хилэнцүүдийн ажил дээр сайхан аз гарч мэднэ. Цалин тань өсөх ч юмуу. Хуучин цахилгаан хэрэгсэл, тавилгаа засуулахад битгий мөнгө үрээрэй. Харин оронд нь тэднийг шинэ зүйлсээр орлуул. Асуудалд тань оч нэмж болох өчүүхэн жижигхэн асуудлаас хүртэл хол байхыг хичээгээрэй. Өдөр эсвэл орой найзуудтайгаа хамт байх үнэхээр сайн байна. Ижилхэн сонирхолтой хүмүүстэйгээ хамт байхад багасаж байсан урам зориг, эрч хүч тань дахин сэргэх болно.
Нумын орд (11/22-12/21): Амралтын өдрүүдээ өөрийн хүссэнээрээ өнгөрүүлж, орой бүр хүссэнээ хийж, сайн хоол дарс хэрэглэх нь таатай болохыг мэдэрнэ. Мөн хуумгай явдлууд гарна. Тиймээс бэлэн мөнгө бизнесийн тал дээр анхааралтай бай. Энэ бүхний давуу талыг ашиглаж бодит байдлаас хандаж ухаалаг байх шаардлагатай.
Матрын орд (12/22-1/19): Анхааралтай өдөр. Энэ ордонд төрсөн хүмуүс хянуур сэрэмжтэйгээрээ алдартай хүмүүс. Таны энэ байдал өнөөдөр тоглоомонд хамгийн их туслах болно. Мөнгөний асуудалд хянуур ханд. Их хямдарсан бүтээгдэхүүнээс болгоомжлон, барааны шошгыг хадгалан, мөнгөнийхөө хариултыг сайн тоолж аваарай.
Хумхын орд (1/20-2/18): Ашигтай өдөр. Уян хатан байж бусдын гүн ухааны талаарх ямар ч онолын баримтгүй номлолд санаа бодлоо бүү хоёрдуул. Бүх зүйл өөр өөр нөхцөлд өөр өөр л байдаг. Зарим үед зарим нь үнэн байхад харин зарим тохиолдолд өөр нэг зүйл үнэн байдаг. Хумхынхан учир шалтгааныг олохын төлөө тэмцэх хэт дуртай хүмүүс байдаг. Таны хамгаалж байгаа хэн ч, юу ч тантай хамааралтай эсэхийг анхаар. Нар буд гарагтай давхцаж байгаа бөгөөд энэ нь таны нөхөрлөлд нөлөө үзүүлнэ.
Загасны орд (2/19-3/20): Та маргаант асуудлаа шийдвэрлэнэ. Өөрчлөлт хийхийг хүсч буй хүмүүст сэргэг оюун ухаан хэрэгтэй. Хүүхэд насаа дурсаж өнгөрсөн зүйлээ сана. Дасгал хийх тоног төхөөрөмж авбал спорт зааланд хэтэрхий их мөнгө үрдэг хүмүүст зөв алхам болно. Унтлагын өрөөгөө засаж янзлах шаардлага гарч магадгүй тул завгүй байна. Шинэ зөөлөн бүтээлэг, хөшиг, хивс худалдан авах шаардлагатай. Гадуур гарахад цаг зарцуул.
Өнөөдрийн зурхай /2014.07.06/ | ||
Үзсэн: 1350 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.