Шууд Chart

Катеринг үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2022-12-02 07:04:06

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн “ажиллагсдын “Шинэ жилийн баяр”-ын арга хэмжээний катеринг үйлчилгээ” үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Сонгон шалгаруулалтын дугаар: 2022. А/121

МҮОНРТ-ийн “ажиллагсдын “Шинэ жилийн баяр”-ын арга хэмжээний катеринг үйлчилгээ” үзүүлэх гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул оролцох хүсэлтэй компани, аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

Заавал бүрдүүлэх материал

  • Компани аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ Нотариатаар баталгаажуулсан байх /
  • Компани аж ахуйн нэгжийн танилцуулга
  • Хоолны үнийн санал, нэр төрөл, танилцуулга /НӨАТ болон, бусад татвар шимтгэл багтсан дүн байна/
  • Татварын байгууллагад өр төлбөргүй эсэх тодорхойлолт

Нэмэлтээр: Үнийн хөнгөлөлт, Бараа солилцоо/бартер/-ын санал ирүүлж болно

Үнийн санал боловсруулахад шаардлагатай техникийн тодорхойлолт болон бусад мэдээллийг доорх хаягаар холбогдон авна уу.

Материал ирүүлэх хугацаа: 2022 оны 12 дугаар сарын  08-ны өдрийн 17 цагаас  өмнө

Материал ирүүлэх хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, хувьсгалын зам-3  МҮОНРТ-ийн байр  

Холбоо барих утас: 70117004 /дотуур утас 2170/

2022.12.02

Нийтэлсэн: MNB тендер

Катеринг үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй