Шууд Chart

“Монгол Улсын Үндсэн хууль: Уламжлал ба шинэчлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2022-12-01 11:29:16

Монгол Улс нэн шинэ үеийн түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд нийт дөрвөн удаа Үндсэн хууль батлан, дагаж мөрдсөн билээ. ХХ зууны эхэнд өөрийн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн тунхагласан цаг үеэс эхлэн Монгол Улс нь хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замналд хөтлөгдөн Азийн улс орнуудаас /Япон, Дундад Улс, Туркийн дараа/ түчээлэн “Үндсэн хуульт төр ёс”-ыг тогтоон явуулахыг эрмэлзэх болсон юм. Монгол Улсын хүн амын иргэнлэг соёл, нийгэмшлийн хэв маяг, эдийн засгийн бүтэц, улс төрийн тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх засаг төрийн зорилтуудаас шалтгаалж 1940 оны зургаадугаар сарын 30-нд, 1960 оны долоодугаар сарын 6-нд, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байв.

 

 

Энэхүү тусгай үзэсгэлэнгийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн уламжлал, шинэчлэлийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлан таниулах, улс төрийн үнэ цэнэ, сургамж, цаашид хэрхэн улам бүр боловсронгуй болгож шинэтгэх талаар ард иргэдэд ойлгуулан мэдүүлэн түгээж, таниулахад оршино. Үзэсгэлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарах юм.

Эх сурвалж: Соёлын яам


“Монгол Улсын Үндсэн хууль: Уламжлал ба шинэчлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй