Шууд Chart

Дархан-Уул аймгийн ОК-оос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна

2022-12-01 15:39:18

Дархан-Уул аймгийн ОК-оос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна.  Онолын хувьд шатахуунтай сав 10-12 цаг  ассан хэвээр байна. Унтрах боломжгүй. Тиймээс УБ-аас нэмэлт хөөс иртэл хажуугийн зургаан сав руу гал дамжих эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч байна.

Дархан суманд шатахууны нөөцийн сав дэлбэрч нэг хүн эмнэлэгт хүргэгдэх явцдаа амь насаа алдаж, 2 хүн олдоогүй хэвээр байна.
Галыг унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс Дархан Сэлэнгэ аймгийн хүчин чадлаар  унтраах боломжгүй. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн. Зүүнхараагаас нэмэлт хүч ирсэн.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Дархан-Уул аймгийн ОК-оос шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй