Шууд Chart

Г.Буяндоржтой холбогдох шүүх хурал болно

2014-07-07 07:05:04

“Ноёд” группын захирал Г.Буяндоржтой холбоотой иргэн С.Билэгтэд зарсан  “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүд олны анхаарлыг татсаар байна.
 
Тэгвэл энэхүү хэрэгтэй холбогдох шүүх хурал өнөөдөр 08:30 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд болох юм.  Түүний хэрэгт төрсөн ах Г.Дамдиндорж, үеэл дүү, Д.Батжаргал, төрсөн эгчийнх нь хүүхэд Ч.Ууганбаяр, БНХАУ-ын иргэн Хурцаа нар нь холбогдоод байгаа. Мөн  Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын сум дундын шүүгч Б.Хэрлэн, Л.Энхтайван нарын гурван хүнд холбогдох  хэргийг тусгаарласан   байна.

Г.Буяндоржтой холбогдох шүүх хурал болно  
Үзсэн: 1952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-09-02 17:00
хүн сайн ч явж болохгүй хэцүү хорвоо юм даа

Бидэнтэй нэгдээрэй